МОНКРЕМ КОМПАНИЙН ТУХАЙ

Монкрем компани 1989 оноос Монголд гоо сайхны бүтээгдэхүүний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж Цагаан шөнө, Сувд, Туяа, Мөнгөн дэлбээ, Алтан дэлбээ, Нарангоо, Тана шүдний ОО, Ганга шампунь гэх мэт 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн анхны үндэсний хувийн хэвшлийн үйлдвэр юм. Үүнээс олон жилийн туршилт, судалгаа, лабораторын ажлын үр дүнд бүтээсэн “Халгай” үс арчилгааны брэнд бүтээгдэхүүнээрээ монголчуудадаа төдийгүй олон улсад танигдсан билээ. Монголд анх удаа гоо сайхны бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн стандартыг боловсруулж батлуулсан. Энэ стандартаа өөрийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Монкрем компани техник болон технологийн шинэчлэл тогтмол хийж чанарыг эрхэмлэн ажиллаж байна.

Монкрем компанийн үндсэн зорилго нь хүний эрүүл мэнд, арьс, үсэнд тохирсон байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэ технологийг боловсруулахад оршдог.

Компанийнхаа дэргэд эрдэмтдийн баг ажиллуулж байна
Үс арчилгааны Халгай салонуудыг ажиллуулж байна.
Эх орныхоо түүхий эдээр олон улсын стандартын дагуу үйлдвэрлэл явуулж байна.

Монкрем компанийн үндсэн зорилго нь бүх бүтээгдэхүүнээ байгалийн гаралтай, органик стандартын дагуу үйлдвэрлэх хатуу шаардлага тавьж ажилладаг бөгөөд дэлхийн хэмжээний технологийг боловсруулан ажиллаж байна.

Start typing and press Enter to search

Миний сагс