ХАЛГАЙ БРЕНД ТАНИЛЦУУЛГА

Монкрем” компанийн үүсгэн байгуулагч, Химийн Ухааны Доктор Э.Уранчимэг буюу Доктор Уна нь Хими технологич мэргэжлээр Чех Улсын Прага Хими Технологийн Их Сургуулийг 1984 онд төгсөж, 2006 онд Химийн Ухааны Доктор цол хамгаалсан. Гоо сайхны эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн салбарын хамгийн анхны Боловсролын доктор юм. 1989 онд “Монкрем” компанийг байгуулж мэргэжлийнхээ онцлогийн хүрээнд Монгол орны эмийн ургамлын түүхий эдүүдийг судлан хамгийн их эрдэс шим тэжээл, витаминаар баялаг гол түүхий эдээ сонгосон нь Халгай ургамал юм. Ингээд нялх халгайг илүү үр дүнтэй болохыг судалж шинжлэн, үйлдвэртээ боловсруулж бүтээгдэхүүнийхээ гол түүхий эд болгон тухайн үс арчилгааны бүтээгдэхүүнээ Халгай гэж нэрлэсэн.

Худалдаанд гарсан цагаасаа үр дүн сайн, олон шагнал хүртэн амжилтаар дүүрэн байсан бөгөөд Экспортод бүтээгдэхүүнээ гаргасан анхны гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани болж 1997 онд “Халгай” шампунь Япон Улсын Эрүүл Мэндийн Яамны Лиценз авч тус улсруу экспортлож байв. Бүтээгдэхүүний чанар технологийн шинэчлэлийн хүрээнд АШУҮИС болон МУИС-н Химийн хүрээлэнд “Халгай” бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад үсэнд гарч байгаа өөрчлөлтийн судалгаа хийсэн юм. Судалгааны дүнд хуйх бүрэн цэвэрлэгдээд, үсний нягтаршил буюу өтгөрөлт 17.3, нэгж үсний бүдүүрэлт 16.7 , үсний ургалт биологийн ургалтаасаа 27.3 хувиар нэмэгдсэнийг олж тогтоосон.

Start typing and press Enter to search

Миний сагс