МААЛАЙ & МООЛОЙ ТАНИЛЦУУЛГА

Монкрем компани 1994 онд “Дэгдээхэй” нэртэй хүүхдийн үс, бие арчилгааний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан туршлагандаа үндэслэн 20гаруй жилийн тасралтгүй судалгаа шинжилгээний ажлын үр дүнд 2018 онд “Маалай Моолой” хүүхдийн үс, бие арчилгааны органик сэт бүтээгдэхүүн гаргасан. “Маалай Моолой” хэмээн нэрлэсний учир нь:
Дэлхийн улаан номонд орсон, зөвхөн Монголын говьд амьдардаг “Мазаалай”хэмээх баавгай нэн ховордсон энэ үед хоёр ихэр бамбарууш мэндэлсэн бэлэг дэмбэрэлтэй сайхан үйл явдалыг бэлэгшээн нэрлэсэн билээ. Хүнсний стандарт шаардлага хангасан органик түүхий эдийг сонгон авч ёс зүйг чанд баримталж, бяцхан үрсийнхээ эрүүл амьдралын өдөр тутмын хэрэглээнд зориулан бүтээлээ. Компанийхаа дэргэд саваа үйлдвэрлэн ариун орчинд савлаж байна. Уг савыг хүнсний шаардлага хангасан Пэт 1 маркын түүхий эдээр хийж байна. Савалгаа 380мл.

“Маалай Моолой” бүтээгдэхүүн дээрх тэмдэглэгээний тухайд:

  1. ‘Paraben free’ гэсэн тэмдэглэгээ нь: Химийн гаралтай, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй бодис агуулаагүй гэсэн тэмдэг.
  2. ‘Hypo allergenic’ гэсэн тэмдэглэгээ нь: Харшил өгөхгүй гэсэн тэмдэглэгээ.
  3. ‘Oil free’ гэсэн тэмдэглэгээ нь: Нефть химийн гаралтай түүхий эд ороогүй гэсэн тэмдэг.
“Маалай Моолой” бүтээгдэхүүн нь Арьсны өвчин судлал үндэсний төвтэй хамтран ажиллаж эрдэмтэн докторуудад сайшаагдаж байгаагийн зэрэгцээ ХХААХҮЯам болон ХАҮТанхимаас “Шилдэг шинэ бүтээгдэхүүн” гэсэн хүндэт цом өргөмжлөлөөр шагнагдсан.

Бүтээгдэхүүний онцлог нь:

  1. Олон Улсын Стандартад нийцсэн.
  2. Харшлын сорил хийгдсэн
  3. Хүүхдийн арьс болон хуйхны орчинд тохирсон.
  4. Органик орц найрлагатай.
  5. Хүүхдийн нүдийг хорсгохгүй.
  6. Нэмэлт өнгө, үнэргүй органик бүтээгдэхүүн юм.
  7. Савалгаа, орц, найрлага гээд бүгд Монгол хүнээс бүтсэн.
  8. 2 бүтээгдэхүүнийг нэг савалгаагаанд оруулж өгсөн шампунь болон биеийн шингэн саван хамт, нүүр болон биеийн тос хамт

Сэт бүрт “Маалай Моолой” бэлгийн уутыг бэлэглэж байна. Бидний ирээдүй болсон бяцхан үрсийнхээ гоо сайхны хэрэглээнд, химийн орц найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзахыг бид уриалж байна.

Start typing and press Enter to search

Миний сагс